Зарим админууд ажилгүй байсанаасаа болж халагдлаа
:P
Tuesday, June 15
Sunday, June 13
Жигэнэмэгний хулгайч(печений каяачин) :)) :P
Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй. Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байлаа.Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй. Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулсанаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ! Энэ миний жигнэмэг бол... Яанаа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл хуваажээ. Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" бол өөрөө байлаа.
Thursday, June 10
Тал гамбир
Охин нүдээ аних гэж оролдов. Аньчихлаа. Унтах гэж оролдов. Чадсангүй. Тархи толгой нь мэнэрэн ухаан бодол нь задархай асгарсан будаа мэт яагаад ч эмхрэхгүй байлаа. Хонгилоор алхлах хуягийн хөлийн чимээ тархируу нь хүнд алхаар нүдэх шиг...
...Толгой нь эвгүй гулжигасхийн сормуус нь аньсгандаа наалдчихсан байсан дүүгийнх нь хөшсөн нүүр. "Ажаагийн дүү, сэрээчдээ..." Сэршгүй нойронд автсаныг нь сэхээрч чадахгүй халбага шиг жижигхэн бор гарыг нь бариад авхад цэл хүйтэн байсан.

Ангилалууд
Бодууштай,
Өрөвдөлтэй,
Шүүдэрцэцэг,
Эмзэг
Wednesday, June 2
тоос арчигч
Эшшшшш.. бидний муу блог минь.. Бүүр тоосонд дарагдчихаж..
Шинэ юм байх боловуу гээд л байн байн орж ирж хардаг юм шүү.. Нохой байхгүй болчихоор энд өөр хэн юм оруулхавдээ.. Бүгдээрээ солиороод алга болцгооцон.. Би энд блогын мухар сахиад л.. За 6сарын 1н дуусахад 15мин дутуу байна. Миний хайртай жаалаа баярын мэнд! Хурдхан наа шалгалт малгалтаа дуусгачихаад блогоо сэргээнэ шүү :* ( хэрвээ чи үхчихсэн бол үхсэн гээд сэтгэгдэл итр үлдээгээрэйдээ)..

Subscribe to:
Comments (Atom)