Tuesday, April 14

салхи; мод

энэ салхи чи намайг аваад яваач
эндээс холхон аваачаад хаяач
эргээд намайг мод болгож төрүүлээч
эргэж буцаж нүүж баймааргүй байна
одтой тэнгэрт нүүдэллэн байдаг
өндгөн цагаан үүлс шиг биш
ойн цоорхой дундах хөгшин хар мод шиг
өгөрч муудаж өмхөрсөн хожуул болтлоо
одоо ирээдүй ирэх улирал цагт бүрт
өнөөдөр маргааш ирэх хоног бүрт
одтой тэнгэр шүргэхийг дөхсөн
өндөр сайхан мод болж ургамаар байна
эргэн тойронд ч гэсэн мод байна
өнөөдөр байсан мод маргааш үгүй болохгүй
өндрөөс өндөрт урган урган урган...
...өнгөрсөн өнөөдөр маргааш
ирэх хугацаанд ч гэсэн зэрэгцээд ургамаар байна

Биднийг орхиод одсон бидний гэгээн дурсгалд
2015.04.14

Monday, April 6

Харшил хөдлөв

Би бага байхаасаа л тоосны харшилтай байсан. Энд тэнд тоосонд удаан дарагдсан юманд хүрч, тоосыг нь бужигнуулж болдоггүй хүүхэд байсан. за Тэгээл нөгөө харшил гээч нь хөдөлвөл нүд ам тагларна, хамар битүүрнэ, найтаана, ханиана, нус нулимс гээд таагүй мэдрэмжүүд дийлдэхгүй. тийм болохоороо ч тоостой юмаар нээх оролдоод байдаггүйн уг нь. тэгсэн чинь саяхан гэнэт 4 жилийн өмнөх хуучин дэвтэрээ оллоо. ухаж үзлээ, ухаж ч гэждээ, их хуучин болохоор тоосонд дарагчихаж, их ухаж төнхсөнгүй, өнгөцхөн л харлаа. миний энэ бичлэгийг унших хүмүүс тоосыг нь үргээгээд өгөөрэй. ;)

Thursday, July 28

Тал гамбир

Охин нүдээ аних гэж оролдов. Аньчихлаа. Унтах гэж оролдов. Чадсангүй. Тархи толгой нь мэнэрэн ухаан бодол нь задархай асгарсан будаа мэт яагаад ч эмхрэхгүй байлаа. Хонгилоор алхлах хуягийн хөлийн чимээ тархируу нь хүнд алхаар нүдэх шиг...

...Толгой нь эвгүй гулжигасхийн сормуус нь аньсгандаа наалдчихсан байсан дүүгийнх нь хөшсөн нүүр. "Ажаагийн дүү, сэрээчдээ..." Сэршгүй нойронд автсаныг нь сэхээрч чадахгүй халбага шиг жижигхэн бор гарыг нь бариад авхад цэл хүйтэн байсан.


Tuesday, July 12

Зуншлага

Хүнд зодуулж хамраа гэмтээснээсээ хойш хамар байнга битүүрээд байхаар нь гэрээсээ зугтах нь холгүй юм болж байж лагер дээр очиж дурандаа ганцаараа хонодог. 6-р сарын сүүлээр, 7-р сарын эхээр байнгын л бороо шивэрч, тэнгэр уйлагнасаар байгаад хүн айлыг зусланд нь гаргасангүй. Ер нь бол цаг өөр болжээ. Миний үеийнхан хүүхэд тэвэрч, хүүхэн дагуулаад, төмөр хүлэг хүлэглээд, надаас 3, 4 насаар дүү бацаанууд хаа нэг тамхи зуусан шигээ алхаж байх юм. Сонин л юм, ойрд ингэж нийгмийн амьдралтай хутгалдаагүй болохоор...

Sunday, November 7

Манай дүү

Манай дүүгийн хэл яриа гэж нээрээ ёстой балайг нь авдаг хөөрхөн жаал байдаг юм. Дүүгийнхээ блогоос хэдэн хөгжилтэй юм хуулж тавилаа. Жохоон хүүхдийн гэмгүй гэнэн яриаг уншиж инээхийг хүсвэл тухлан сууж таалан соёрхоно уу.