Sunday, November 7

Манай дүү

Манай дүүгийн хэл яриа гэж нээрээ ёстой балайг нь авдаг хөөрхөн жаал байдаг юм. Дүүгийнхээ блогоос хэдэн хөгжилтэй юм хуулж тавилаа. Жохоон хүүхдийн гэмгүй гэнэн яриаг уншиж инээхийг хүсвэл тухлан сууж таалан соёрхоно уу.

Wednesday, November 3

Би одоо ахиад ганцаараа

Анх би өөрөө энэ блогоо энэ оны 2-р сарын 16ны өдөр нээж байсан юм байна. Тэр үедээ ч санаагаа савах дуртай ч байж, санаагаараа савжийдаг завтай ч байж... Одоо бол тийм биш, оюутан ухаантай юм болчихсон. Блогоо хөтлөх зав цаг тааруу л байгаа... Анх би л ганцаараа санаагаараа л савдаг байсан бол хэсэг нөхдүүдтэй нийлж санаагаараа савах маягийн юи болоод , 8 9 хүнрүү админы эрхтэй урилга явуулсымөө. Ганцаараа байсанаас олуулаа байвал л зугаатай байх гэж бодсондоо л.... Тэгсэн нөгөөдүүл маань ч бичлэг нийтлэг гэх мэтийн юм оруулсан ч юм байхгүй, одоо ингээл би ахиад л ганцаараа

Goddamn it.... Why?

Why some people are so obsessed with others business...
If someone who is not considered as a friend to me stuck his nose into my darn business i am gonna cut off thier goddamn noses for sure. If those who obsess with my business intentionally reads this article, this article is gonna be full of offenses to ya'll. why do you care bout me. i dun wanna be cared bout by someone who I dont even know. for those of you who obsesses with my  business or whoevers business which has not be obsessed by you "MIND YOUR OWN BUSINESS"

Tuesday, November 2

Хараал эдмээр ч гэсэн хайртай

2010 оны 9-р сарын 1нд л Санхүү эдийн засгийн дээд сургууль(СЭЗДС) гэдэг юманд орсон. Тэнд орсон биш харин янз янзын хичээл үзэж эхэлвээ, улаан туг гэж(зүгээр л Дэндэвийг дууриаж үзсийм). Энэ сэмэстэрийн хувьд гэвэл 5 хичээл үзэж байгаа.  Дээд мат1(MAT111), нягтлан бодох бүртгэлийн үндэс(ACC111), Банк санхүүгийн үндэс(FIN111), микро эдийн засгийн үндэс(ECN121), тэгээд дээр би л болсон хойно яалаа гэж англи хэл(ENG112)-ээ мартах вээдээ.

Хориодхон тэр навч

11-р сар гарчихсан. Нөгөө хориодхон навчаа юу ч үгүй унаад дуусчихаж гэж зүүдлээд... Гэхдээ хориодхон тэр л навчнуудаа маргааш банк санхүүгийн үндэс гэдэг хичээл ордог 201 тоот ангийн цонхоор 2-р пар дээр л харнадаа. Яагаад ч юм тэр хориодхон навчийг уначихвий гэхээс, нэг л өдөр сургууль дээр ирэхэд алга болчихсон байвал би аймар харамсах ч юм шиг санагдаад л байгаа юм. Нэг л өдөр тэднийг адга болох болно гэдгийн мэдэж байгаа хэрнээ л харамсах болно...