Thursday, July 28

Тал гамбир

Охин нүдээ аних гэж оролдов. Аньчихлаа. Унтах гэж оролдов. Чадсангүй. Тархи толгой нь мэнэрэн ухаан бодол нь задархай асгарсан будаа мэт яагаад ч эмхрэхгүй байлаа. Хонгилоор алхлах хуягийн хөлийн чимээ тархируу нь хүнд алхаар нүдэх шиг...

...Толгой нь эвгүй гулжигасхийн сормуус нь аньсгандаа наалдчихсан байсан дүүгийнх нь хөшсөн нүүр. "Ажаагийн дүү, сэрээчдээ..." Сэршгүй нойронд автсаныг нь сэхээрч чадахгүй халбага шиг жижигхэн бор гарыг нь бариад авхад цэл хүйтэн байсан.


Tuesday, July 12

Зуншлага

Хүнд зодуулж хамраа гэмтээснээсээ хойш хамар байнга битүүрээд байхаар нь гэрээсээ зугтах нь холгүй юм болж байж лагер дээр очиж дурандаа ганцаараа хонодог. 6-р сарын сүүлээр, 7-р сарын эхээр байнгын л бороо шивэрч, тэнгэр уйлагнасаар байгаад хүн айлыг зусланд нь гаргасангүй. Ер нь бол цаг өөр болжээ. Миний үеийнхан хүүхэд тэвэрч, хүүхэн дагуулаад, төмөр хүлэг хүлэглээд, надаас 3, 4 насаар дүү бацаанууд хаа нэг тамхи зуусан шигээ алхаж байх юм. Сонин л юм, ойрд ингэж нийгмийн амьдралтай хутгалдаагүй болохоор...