Tuesday, April 14

салхи; мод

энэ салхи чи намайг аваад яваач
эндээс холхон аваачаад хаяач
эргээд намайг мод болгож төрүүлээч
эргэж буцаж нүүж баймааргүй байна
одтой тэнгэрт нүүдэллэн байдаг
өндгөн цагаан үүлс шиг биш
ойн цоорхой дундах хөгшин хар мод шиг
өгөрч муудаж өмхөрсөн хожуул болтлоо
одоо ирээдүй ирэх улирал цагт бүрт
өнөөдөр маргааш ирэх хоног бүрт
одтой тэнгэр шүргэхийг дөхсөн
өндөр сайхан мод болж ургамаар байна
эргэн тойронд ч гэсэн мод байна
өнөөдөр байсан мод маргааш үгүй болохгүй
өндрөөс өндөрт урган урган урган...
...өнгөрсөн өнөөдөр маргааш
ирэх хугацаанд ч гэсэн зэрэгцээд ургамаар байна

Биднийг орхиод одсон бидний гэгээн дурсгалд
2015.04.14

No comments: