Tuesday, April 20

Шүлэгхэн

Хүний орчлонд хүүрээ чирээд явахын оронд
Хурдхан шиг үхэж далд л орох юмсан
Хорвоог орхиод үхье гэхээр
Хайртай найз охин минь явуулахгүй юм
Хурдхан шиг үхээд өгвөл
Хэнч намайг танихгүй газар
Хэнч намайг олохгүй газар
Хэнд ч гай болохгүйгээр
Хүссэн амьдралаараа амьдрах юмсан

Monday, April 5

4-р сарын 5(Цагдаа нар)

 Өнөөдөр Монгол улсын төв талбай болох Сүхбаатарын талбай дээр нэгэн жагсаалархуу юм боллоо. Нэг тиймэрхүү юм болно гээд л нэлээн хэд хоног амны зугаа болж яригдсан. Би нээх сайндаа ч биш номын санд сууж байгаад энэ олон цагдаа, жагсаж байсан хүмүүстэй таарцын. Бодвол энэ хэдэн цагдаа нь(цагдаа нар ч байсан лдаа, гэхдээ ихэнхидээ(бараг 80%) сонсогчид байсан) хэрэг бишдвэл "ХҮЧИРХИЙЛЭН" жагсагчдыг тараах зорилготой тэгж бөөнөөрөө бэлэн байдалд байсан байх. Тэгсэн нөгөө хэдэн цагдаа нар чинь бүх оддын дуулсан "We are the World" гэдэг дууг утсан дээрээ тавичихсан сонсоод байж байхын. Ард түмнийхаа өөдөөс хүч хэрэглэхэд хэзээд бэлхэн байгаа хүмүүст уг нь арай л тохиромжгүй дуу юм.

Sunday, April 4

Энэ лаг хөөрхөн. Тэр хулганыг даралтны товчоор зоддог хэсэг бүр гоё, жинхэнэн татаацан.
Ноён Солиот

Saturday, April 3

Flying penguins



Ноён Солиот

Өнөөдөр

Аргын тооллын зургаадугаар сарын 6. Санчир гариг.  Билгийн тооллын 6. Гурван 6 одтой харагчин FFF өдөр. Өдрийн наран 6.06 цагт мандан 18.06 цагт жаргана. Үс засуулбал үхэл ирнэ нигууртай, муу. Тухайн өдөр могой житлнээ эерэг муу ба бар, хонь, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр нүгэл хилэнцийн үйлд шамдах, бүтээл туурвил устгах, сүнсээрээ арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, эрдэнийг гадагш өгөх, малын амь авах зэрэг үйлнээ сайн бөгөөд, сахил санваар авах, гэгээн хүмүүнтэй уулзах, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь чөтгөр, шулмас, тийрэн, буг, альбин болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гарга.
Ноён Солиот

Үхэр монголчууд ч гэлээ үхэж гэж тоглодоггүй байсансан

Өчигдөр инээдмийн баярын өдөр байлаа. Бас нэгнийгээ хөөрхөн хуу­раад авдаг уламжлал тогтчихсон юм. "Аав аа хацар дээр чинь нэг юм наалдчихаж, дөрвөн са­рын нэгээн..." гээд хүүх­дүүд хүртэл хөөрхөн баяс­даг даа.

Өчигдрийн хувьд нэ­гэн эвгүй мессеж сай­туудаар дүүрэн бичигдэв. "С.Баяр сайд нарын хоёр­­­дугаар эмнэлэгт нас барлаа..." гэсэн утгатай.

Цуврал (нэмэлт)

Evanescence - Going Under .mp3
Found at bee mp3 search engine

Уйтгар

 Өнөөдөр бол ёстой хогийн өдөр байлаа. Өдөр өнгөрч ч өгөхгүй. тэгээд ч дээр нь нээх уйтгартай байлаа. Хэзээ ч ийм сонин өдөртэй учирч байсангүй. Өнөөдө яагаад ч юм мэдэхгүй, юм бүхэн сонирхолгүй санагдаад байлаа. Ядаж хүний урманд хараа булаачих юмтай нэг ч таарсангүй. Нэг л онцгүй хогийн өдөр байлаа
Бүх юм нь уйтгартай, нар нь, тэнгэр нь, гадаа үлээж байгаа салхи нь хүртэл, нэг л муухай өдөр.
Ноён Солиот

Friday, April 2

Тооны Хичээл

3х3=10 10+1=100
гэвэл
100-1/3=?
хариу нь
99.66
Бас Нэгэн Солиот