Saturday, April 3

Үхэр монголчууд ч гэлээ үхэж гэж тоглодоггүй байсансан

Өчигдөр инээдмийн баярын өдөр байлаа. Бас нэгнийгээ хөөрхөн хуу­раад авдаг уламжлал тогтчихсон юм. "Аав аа хацар дээр чинь нэг юм наалдчихаж, дөрвөн са­рын нэгээн..." гээд хүүх­дүүд хүртэл хөөрхөн баяс­даг даа.

Өчигдрийн хувьд нэ­гэн эвгүй мессеж сай­туудаар дүүрэн бичигдэв. "С.Баяр сайд нарын хоёр­­­дугаар эмнэлэгт нас барлаа..." гэсэн утгатай.


Баяр даргатай үзэл бодол нийлдэггүй хүн зөндөө л бий. Гэлээ гээд тэрнийг үхүүлж яах гээд байгаа юм. Аливаа хүнтэй муудлаа, сайдлаа гэхэд бас хэм хэмжээ, цаад хяз­гаар байж яагаад болох­гүй гэж.

Улс төрийн хувьд аль ч нам дотор Санжийн Баяр шиг лидер байгаа эсэхийг олон нийт л дүг­нэх байх. Чухам яагаад ийн монгол ёсноос гадуур ёрын мэдээ түгээгээд бай­гаа цаад эзэн нь со­нир­хол татаж байна.

Монгол хүмүүс тог­лоом их даадаг. Гэвч тог­лоом тоотой нь дээр, тол­гой мөлжүүртэй нь дээр гэсэн үг бий. Хүмүүс хоо­рон­доо ийм хэмжээнд тоглож бай гэсэн жор байдаггүй ч гэлээ нэг­нийгээ үхлээ хатлаа гэт­лээ ёрлодоггүйсэн.

Энэ сонины нийт­лэ­лийн бодлогыг хариуцаж явдгийн хувьд та намайг танихгүй ч гэлээ С.Баяр таныг монгол хүнийх нь хувьд зуу насалж, сайхан амьдраарай гэж чин сэтгэ­лээсээ хүсэн ерөөж бай­на.

Гэхдээ бид шүүмжил­сэн хэвээрээ байна.Та шүүмжлэлийн дагуу шүүхд­­сэн ч болно. Энэ бол бидний л амьдрал. Тэгж байгаад учраа ол­чихно. Харин ингэж тог­лож, битгий муу ёрлооч. Үхэж хатахын хувьд цөө­хөн монголчуудад тран­шейны хүмүүс өөд бол­сон ч нэн харамсалтай. Гар хугаравч ханцуй дот­роо гэгчээр монголчууд бид өөр хоорондоо нам улс төр гэлгүйгээр...

За за энэ бүгдийг цө­мөөрөө ярьдаг л сэдэв ш дээ.


Нэтэд нэг ийм сонин мэдээ байна
:D


Ноён Солиот

No comments: