Өнөөдрөөс эхлээд чи түүнийгээ үхсэнд тооц.
Өрөөл бусдаар тэр чинь дутаж амьдрахгүй
Гэрэлт хорвоогоос үүрд явсанд тооц.
Гал сайн найзууд нь түүнийг ганцаардуулахгүй
Чи түүнийг ямарч авралгүй цааш нь харуулсан.
Өршөөж энэрэхийг чи мэдээгүй
Өрөвчхөн сэтгэл чамд байгаагүй
Энэ хорвоог орхиод одох шалтгаан болж
Зүрх сэтгэлээр нь алсан хүн бол Чи
Тэр чамд бүх сэтгэлээ зориулсан
Хариуд нь чи амийг нь л авсан
Өнөөдрөөс эхлээд чи түүнийгээ үхсэнд тооц.
Гэрэлт хорвоогоос үүрд явсанд тооц.
Чи тэрнийг цусгүй, үггүй алсан.
Чамайг гэсэн бүхнээс
Чи амийг нь л авсан
Чи бол сэтгэлгүй алуурчин
1 comment:
andaa ix sxn bichjeee gaixamshigtai
Post a Comment