Sunday, October 31

Хориодхон тэр навчнууд

8-р сарын 28нд эхэлсэн оюутны амьдралаас хойш 2 сар өнгөрчээ. Энэ 2 сарын хугацаанд танихгүй мэдэхгүй олон шинэ зүйлстэй танилцаж өнгөрлөө. 9-р сарын 1 болж хичээл эхлэхэд цонхны цаана байх моддын дунд бусдаасаа түрүүлээд шарлачихсан хэдэн навч их л содон харагдаж билээ.
Тэгтэл маргааш 11-р сар эхлэх гэж байна. Тэр хориодхон навч өнөөх л модон дээрээ байж л байгаа. Бусдаасаа түрүүлээд л шар болчихсон хэрнээ бусад моддын навчис унаад дуусчихсан өвлийн хүйтэн эхлэх гэж байхад нөгөө л хориодхон навчис байж л байгаа. Түрүүлээд шарласан тэр хориодхон навчис, газарт буулгүй бусдаасаа хоцорсон тэр хэдэн навч модны мөчир дээрээ өвөлжөөд дараа хавар нь бусдаасаа түрүүлээд ногоорон нахиалдаг юм болов уу? Одоо болтол тэр хэдхэн навчис өөрсдийн мөчир дээрээ байгаа. Байсаар ч байх байх... Дараа жилийн хавар нь бусдаасаа түрүүлээд нахиалах байх... Маргааш хичэл дээрээ очоод харна. Тэд яг байрандаа байх л болно...

1 comment:

Aiko said...

AAAN NZ N
ODOO L OILGOLOO
UMNUXIIG N UNSHAAGV
DARAAGIIXIIG N
UNSHTSAN CHIN
OILGOOGVVM BN
XEXE~~~
TER XORIODHON
NAVCH N UNAXGVI
BXAA...:D