Thursday, July 28

Тал гамбир

Охин нүдээ аних гэж оролдов. Аньчихлаа. Унтах гэж оролдов. Чадсангүй. Тархи толгой нь мэнэрэн ухаан бодол нь задархай асгарсан будаа мэт яагаад ч эмхрэхгүй байлаа. Хонгилоор алхлах хуягийн хөлийн чимээ тархируу нь хүнд алхаар нүдэх шиг...

...Толгой нь эвгүй гулжигасхийн сормуус нь аньсгандаа наалдчихсан байсан дүүгийнх нь хөшсөн нүүр. "Ажаагийн дүү, сэрээчдээ..." Сэршгүй нойронд автсаныг нь сэхээрч чадахгүй халбага шиг жижигхэн бор гарыг нь бариад авхад цэл хүйтэн байсан.



Түүнээс хойш тэр юу болсныг санадаггүй. Лав л хажуу айлын эгчийг дуудсан. Дүү чинь өнгөрчихөж гэсэн. Эмч ирсэн. Цагдаа ирсэн. Аав ирсэн. Цагдаа өөрөөс нь юу асууж тэр яаж хариулсанаа ч санадаггүй. Төмөр хаалгатай, тэг дөрвөлжин, гэгээ татах цонхгүй энэ өрөөнд хоригдсоор хэд хоносноо ч мэдэхгүй. Ухааан бодлын мухраас нь тоодгор бяцхан дүү нь гарж өгөхгүй. Додд тэр минь бүолээч болсон ээжийнхээ байгаа газарлуу очсон болов уу гэх гэмээ цагаатгасан бодол, хамаг юм тэр тал гамбираас л болсон шүүдээ гэх харуусал.

Охин өдөр бүр аав ах дүү нарынхаа тоогоор аягын чинээ зургаан хар гамбио хийгээл хичээлдээ явдаг байв. сэтгэлийн гүн дэх далдхан мөрөөдөл түүнд байсан нь хуульч болох юмсан гэсэн бодол. Орой хичээлээсээ ирээд хүн бүрт ганц аяга оногдох гурилтай шингэн шөл хийнэ.

Тэр нэгэн өдөр хичээлээсээ иртэл хоёр настай отгон дүү нь том ахдаа тависан тал гамбирыг нь идчихсэн байсан юм. Тэгээд орон доогуур нуугдчихсан. Охины уур хүрч дүүгээ загнав. "Хулгайч болох нь уу чи?" гээд орон татаж гарган хоёр жижигхэн гарыг нь зууханд хайрна гэж сүрдүүлэв. Уур нь гарсангүй. Толгойруу нь хоёр сайн байлгачихаад ор руу нь чулуудав. Дүү нь өд шиг хөнгөхөн амьтан сан. Зүүн орон дээр атиралдах жаахан амьтан уйлах ч үгүй, хөдлөх ч үгүй. Унтчихаж дээ, эвий гэж...

Аяган чинээ мах өшиглөн, бор гурил зуурч, гал түлж хоолоо хийв. Үнхэлцгэн чинээ шавар байшин нь халуу дүүгээд нэг л сайхан. Орой бүхэн хийдэг хагас тогоо шөл. Таван настай дүү нь тогоо тойрон гүйнэ.

-Ажаагийн дүү босоод ирдээ... Бяцхан амьтан түрүүчийнхээрээ атиралдан хэвтсээр...

Тал гамбир. Ердөө л тал гамбираас болж дүүгээ тэр шийтгэсэн юм. Хоёр сартайдаа ээжээсээ өнчирсөн дүү нь хоёр настайдаа ээжийнхээ араас нь яваад өгсөн нь тэр. Үнхэлцгэн чинээ байшингийн хойморт ээжийн зургийн дэргэдэх зул одоо хосоороо бадамлаж буй. Харин нялзрай дүүгээ өвөртлөж өсгөсөн ажаа нь хэрэгтэн болов. Өөрийн гараар дүүгээ хөнөөсөн. Хонгилоор хуягийн алхах хөлийн чимээ тархи руу нь хүнд алхаар тогших мэт... Охин нүдээ анисан ч унтаж чадахгүй. Хүзүүгээр нь жижигхэн хөөрхөн гар тэврэх шиг... Үгүй ээ тэр самуурч байна. Одоо тэр ганцхан л юм хүснэ. Ээж дүү хоёртоо л очихсон....

2 comments:

Зулаа said...

woow ene hawiar orlgvi yamar ih udaa wee.. bvr moodnoos gartsan bsht heh

Anonymous said...

ih ym bodogdloo. uur gedeg aimshigtai