Sunday, March 28

Миний найзууд

Миний найзууд буюу миний амьдралын нэг хэсэг болсон зүйлс














Transcend T.Sonic 530 mp3 player
Надад бараг 5 6 жил болжийна.
Царай хараад байдаггүй эд.
Миний юмнууд ер нь царай хардаггүймөө
Амар байдын


Thursday, March 25

Шүлэгхэн

 Идэр бага насандаа Би хаана төрөө вэ хэмээн эргэлзэнхэн явахдаа Алаг дэлхийд төрсөн минь учиртай гэж бодон Есөн эрдэнийн эх ороноороо Миний муусайн найз нартайгаа хэрэн хэсэж явахад Боржигоны бор талд нэгэн сайхан эмэгтэйг Дагуулахдаа л дагуулна гэсээр эхнэрээ болгож тусдаа гараад Жаргал зовлонг Зүүдэлж байхдаа Амьддаа бие биенээ хайрлахыг сургасан ээжийнхээ Битгий урваарай миний хүү гэж байсан Эхийн сэтгэл насан эцэст санаанд орж Ижийтэйгээ байхад сайхан байжээ гэж халаглаж сууна

Ноён Солиот

Sunday, March 21

"Зангаа хувиргасан тэнгэр"-т баярлалаа

Ойрын өдрүүдэд цаг дулаарч, урин цаг ирлээ хэмээн хэн хүнгүй баяртай байв. Гэсэн ч өчигдөрөөс тэнгэр зангаа хувиргаж, эргээд өвөл болох дөхөв.
Гэхдээ гадаа сайхан байлаа. Өвлийн адил цас орсон ч, гадаа дулаахан тул хөтлөлцөн алхах хосууд гэрэлтэй гудамжийг чимэн, хүмүүсийн алхаа хүртэл удааширч, их хотын хэмнэл "алдагдаад" цаанаа л тайван. Бас ширүүн салхигүй байсан болохоор малгайлан хаялах цас таатай санагдав.
Таатай сэтгэгдэл, тайван амьдрал бэлэглэсэн "зангаа хувиргасан тэнгэр" чамд баярлалаа. :-)
Ноён Солиот

Saturday, March 20

Friday, March 19

Зураг

Энэ миний хамгийн дуртай зураг
Зарим хүмүүс энэнд дургүй
Энэ яг над шиг зураг
Өөр өнгө байхгүй
Бас саарал
Цагаан
Хар
Цагаан
Бас саарал
Өөр өнгө байхгүй
Ойлгох нэг нь ойлго
Ойлгохгүйд нь хамаагүй
Амьдрал бол яг элсэн цаг шиг
Энэ миний хамгийн дуртай амьдрал

Ноён солиот

Wednesday, March 17

Шинэчүүдэд

За тэгээд шинэ хүмүүс минь солиороод байж дээ


Манай тасаг мандтугай


Ноён Солиот

Tuesday, March 16

Бас Нэгэн Цэрэг

Иймэрхүү байдлаар цэрэг эрс минь амиа алдсаар байна





Monday, March 15

Эхийгээ “калибрдсан” этгээдэд 18 жилийн ял оноов

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Балдан-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.




Зарлал

Бид гуравтай нийлээд солиорох чадвар бүхий 10 хүнд мэдээ оруулагчын эрх бүхий mail илгээсэн бөгөөд хүлээн авсан та бүхэнд баярлалаа.
Бичсэн: Ноён Солиот

Реклам

Найз охин чинь салахгvй дургvйг чинь хvргээд байна уу? Тэгвэл сармисны vнэртэй шинэ “Орбит” зажлаад vз. Цаад охин чинь чиний бараагаар л зугатдаг болно

Солиорсон: Ноён Солиот

Солиотой хүмүүсийн ярианы онцлог

2 галзуу уулзав...


- Чи амьд байсан юм уу?
- Амьд арзайгаал мэнд мэлтийгээд явжил байна. Чи юу хийгээд байна даа?
- Эр ч тоохгүй, эрлэг ч тоохгүй амьтан хорвоогийн өдрүүдийг үрчийж нэг, хорчийж нэг барж байна өө.
- Чи ингэхэд хаа хүрч яваан?
- Гэрлүүгээ
- Хаанаас тэр вэ? Тасгаасаа оргож яваамуу?

Saturday, March 13

Амьдралын утга учир

Саяханаас ингэж бодогдох боллоо.  Амьдралын утга учир юу юм болоо гэж?.... Зарим хүмүүс болхоор ганц л амьдрах юм чинь өөрийнхөөрөө жаргаж сайхан амьдрах хэрэгтэй гэнэ. Гэтэл зарим нь өөртөө зорилго тавиад тэрэндээ хүрэх гэж хэлнэ. Тэгсэн чинь би нэг хүнээс ийм үг сонсож байсын байна.

I didn't know what is the purpose of life.
I really didn't know what is the purpose of life until the day I held my own son on my own arms.

Энэ үг надад үнэхээр хүрсэн.
Та нарын бодлоор амьдралын утга учир юунд байдаг вэ?

Донгоссон: Ноён Солиот

Уг нь хавар....

Уг нь бол Монголд өдийд нар шараад, шавар шавхай энд тэндгүй нялбайгаад байж байхаар хугацаа аль хэдийн болчихсон. 3-р сар аль хэдийнээ гарчихаад байхад даанч цас ороод байхын... Гэхдээ энэ цас орсон өдөр ч гоё өдөр байсан шүү. Нээх гоё БҮРХЭГ...

Friday, March 12

yooooyooo

ene zulaa soliot oird net-d orohgui bgamada yanz ni
shine comment entr ch bhgui 
ta 2 chin yu boloo we

2ul 2ula orj irehchgui bhiin 
ta 2 ygd bnaa ain ho
neg uchir entr bwal heleerei za
hohoho:))

mongol useggui computer-s bichsen bolno
Ìîíãîëîîð áè÷õýýð èíãýýä òààðàõã¿é ¿ñýã íü ãàð÷ èðýõã¿é áàéíà
kirilleer bichheer ingej garaad bna
:((
Soliorson: Bas Negen Soliot

Wednesday, March 10

Зөвхөн энд хэн ч байсан хүссэнээрээ солиор

Гүүрэн дээрээс унаж нас баржээ

Баянгол дүүргийн III хороо Барсын гүүрэн дээрээс уржигдар 47 настай эрэгтэй хүн унаж нас баржээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийнхүү унасан болох нь тогтоогджээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Ийм л зурганд дуртай

Хайртай охин чинь үхчихвэл яах вэ?

Хэзээ ч билээдээ нэг тийм бүрхэг сэрүүхэн уйтгартай өдөр бичиж байсан шүлэг. Яруу найрагч биш ч гэсэн ганц хоёр юм сараачихтайгаалдаа цаадах чинь...

Хайртай охин чинь үхчихвэл яах вэ?
Хашгираад ч орилоод ч босч ирэхгүй
Бурхан чөтгөр хоёрт гомдоллоод ч босч ирэхгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Оюутны амьдрал

Оюутны амьдрал "Дайн ба энх",
Завсарлага "Юу хийх вэ"
Хичээл тарах "Гэрэлт зам",
Хичээлд "Vл мэдэх ба тvvний нөхөд"
Лекц бичих "Галзуу хvний өдрийн тэмдэглэл"
Семинар "Амьгvй албат" нар,
Самбарын өмнө "Эх орноосоо алс газар",
Асуугдах "Өргөст торны цаана",
Шалгалтын өмнө "Өдөржин шөнөжин"
Шалгалтанд мэдэх зvйл "Залуу Гварди",
Мэдэхгvй зvйл "Аянга"
Хулгайн зурвастай бол "Буутай хvн"
Хулгайн зурвасгvй бол "Морь унасан толгойгvй хvн"
Хулгайн зурвас баригдвал "Зэрэг нэмэхийн өмнө"

Ёоо ёооо өвдөөдайн

Би өнөөдөл күнд цодуулсан цинь шал бөөлөнкий кэлтэй болчилоо. Бодвол миний кэл лүү чохисон юм сиг байгаан. Ёоо ёооо өвдөөдайн. Кэл көл нулуу булцин бөнд нэл көндүүр. Ёоо ёооо өвдөөдайн. Ёоо ёооо би ц өлөвдөлтэймөө. Күнд энгээл зодуулцих гэздээ. Заза энэ янзаалаа донгосоол байгуул донгосоол байхуун вайна. Одоо энгээл волий. Ёоо ёооо өвдөөдайн.


Ёоо ёооо: Бас Нэгэн Солиот

Би ч бас ийм л явсан

Энэ нэг ийм шүлэг орууллаа. Аягүй тийм  ганцаардсан, гунихарсан өнгө аястай шүлэг. Хааяа ч гэсэн унших сонсох гоё байдаг. Шүлэгт дуртай, уншиж, сонсож бас бичих дуртай...

Tuesday, March 9

Хоёр эмэгтэй зам тээврийн ослоор нас барсан байна

Олон улсын эмэгтэй­чүүдийн эрхийг хамгаа­лах өдрөөр замын цаг­даа нар 41 сог­туу жо­лоочийг саа­туул­жээ. Мөн энэ өдөр таван эмэгтэй зам тээврийн осолд орж, хоёр нь нас бар­сан ха­рамсалтай хэ­рэг гарсан байна. Тод­руул­бал, Сон­ги­нохайр­хан дүүргийн нутаг Хан­гай захын уулзвар дээр уржигдар 20.15 цагт 35 настай эмэгтэй автома­шинд дай­руулж нас бар­сан байна. Хохирогчийг хэн болохыг одоогоор тогтоогүй бай­гаа аж.

Солиорох уу?

Би солиорно
Хорвоогийн бүхнийг урвуулж эргүүлж солиорно
2-ын тоог 5-ын тоо болгож солиорно
Нарт орчлонг нааш нь цааш нь солиорно
Намайг чи үзэн ядтал нь солиорно
Зулаа солиотыг
Зулын гол болтол нь солиорно
Бас Нэгэн Солиотыг
Баасан нэг солир болтол нь солиорно

ХХГХ буюу Хүн худалдах гэмт хэрэг

Хүн худалдах гэмт хэрэг гэдэг нь хүн төрлөхтнийг хууль бусаар бэлгийн болон эдийн засгийн зорилгоор худалдахыг хэлнэ.
"ХҮН ХУДАЛДАХ" гэдэг нь хүнийг МӨЛЖИХ зорилгоор хүч хэрэглэгхээр заналхийлэх буюу хүч хэрэглэх, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эмзэг байдлыг нь ашиглах, эсхүл өөр этгээдийг хяналтандаа байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр хийх буюу ашиг олгон хахуульдах зэрэ аргаар хүмүүсийг урвуулан элсүүлэх,тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдлийг хэлнэ.

Бөгж

Та бєгжєє аль хуруундаа зvvснээс шалтгаалж таны амьдрал ахуй єєрчлєгддєг. Єнєє vед та бид гоёл чимэглэлийн зvйлсийг ямар нэг дvрэм журамд захирагдалгvй єєрийнхєєрєє зvvж хэрэглэх нь элбэг болж. Энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зvйл биш юм.

Тодруулбал, дурлалт хосууд гэр бvлийн хvмvvсээсээ хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зvvн гарын долоовор хуруундаа бєгж зvvж гашууддаг. Хэрвээ та энэ хуруундаа зvгээр л бєгж зvvх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш. Энэ нь таагvй зvйлийг зєгнєн дохио болдог аж. Учир нь хvний сэтгэлийг тогтворгvй хєнгєн болгодог гэж vздэг байна.

Monday, March 8

Март 8

Ээждээ, эмээдээ Зулаадаа бас бүх Монгол эмэгтэйчүүддээ Мартын 8ны гал халуун мэндийг хүргий. Монгол эмэгтэйчүүд минь сайхан шүү.
Бас нэгэн мэндчилгээг эндээс
Бас өөр мэндилгээг эндээс

Sunday, March 7

Death bless me with you xD

За миний 1+1=2
хар+саарал=1 солиотоо..
Би тоёрыг дагаж навсганах гээд хүрээд ирсэн шүү. Тоёртой адилхан авяас, гайхуулах юм хум бхгүйээ зүгээр хааяадаа ирж хамт солиорч байна. Бас хамаагүй энд байгаад байхын бол тоёртой адилхан болчиж магад.. лол (бараг адилхан бжийж, гэхдээ л тоёроос арай гайгүй шүү.. хах..)
За за тэгээд одоо зүгээр сонсож байгаа дуугаа орууллаа шүү..
Хөөрхөн эмзэг дуунуудтай готик мэтал хамтлаг.

Зурагнууд

Миний ганц солиотой найзын минь надад зориулж авсан цөөн хэдэн зураг.
Дэлхийн нөгөө захаас ирсэн нандин зурагнууд...

 

Оршуулгын газар

Орчлон доторхи аниргүйн хаант улс


Оршуулгын газар ажин түжин

Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө

"Үүрд дурсана" гэж бичсэнийг салхи шоолно



Атар алдар мохож мухардсан энэ газар

Амьдын заяа цуг ирж төгсөнө

Амар болоочыг үдсэн амьдчууд

Амархан мартах гэж яаран одно

Нас барагсад

Өвөө хаана байгаан?
Байхгүйээ миний хүү
Ааваа өвөө хаачсын?
Аан өвөө нь үү тэнгэрийн оронд явчихсаан
Тэнгэрийн орон гэж хаана байдын?
Зөндөө хол байдымаа
Би тэнд очиж чадах болуу?
Юу гэж дээ хүү минь, өвөө нь өөрөө хүрээд ирэх байлгүйдээ
Хэзээ ирэх бол? Яагаад явцын?
Мэдэхгүймдаа(санаа алдав) Өвөөгөө ирэхээр өөрөөр нь бүгдийг нь яриулаарай за?

П.Бадарч : Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээн үхэж гэж зүүдэллээ


Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Санаа сэтгэл гэглзэж байсан ч

Сарних бодолын үзүүрээс миний хүү гархгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байнлээ

Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна

Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ

Эжийн хүүгээн их санах юм аа

Saturday, March 6

Дарга 100000₮ нэхээд байна

Нэг ийм нийтлэл 3-р сарын 4ний "Үндэсний шуудан"
гэдэг сонин дээр нийтлэгдсэн байна.

Новшоо би чамтай дэндүү адилхан

Хийж хөдөлж байгаа бүхэн нь
Хэлж ярьж байгаа бүхэн нь
Бодож сэтгэж байгаа бүхэн нь
Бүтээж амжуулж байгаа бүхэн нь
Новшоо би чамтай дэндүү адилхан
Нэгэнрүүгээ хараад зогсож байгаа юм шиг адилхан

Хүнээс асууж байгаа нь
Хоорондоо ярилцаж байгаа нь
Хүүрнэн чалчиж байгаа нь
Хошигнон арзганаж байгаа нь
Тэнэгээ би чамтай дэндүү адилхан
Толинд хараад зогсож байгаа юм шиг адилхан

Бас Нэгэн Солиот

Манай блог нь бас нэг надтайгаа таарцан СОЛИОТОЙ мэдээ оруулагчтай боллоо. Бид 2 нийлээд цаашидаа сайнаас сайн солиорох тул манай блогийг тогтмол уншиж байгаарай...
Бас Нэгэн Солиотын талаар эндээс уншина уу...
Бас Нэгэн Солиот
Солиорсон: Ноён Солиот

Ингэж л битгий СҮЙРЭЭСЭЙ

Эх дэлхий маань цаг нь ирхээр нэг л өдөр сүйрэх байх. Харин ингэж л битгий сүйрээсэй




Үүнийг үзэээд дэлхийгээ гэх сэтгэлтэй хүмүүс цааш нь тараагаарай...



Ноён солиот

Twilight 4 цуврал ном



Twilight гэдэг энэхүү  цуврал зохиолыг мэдэхгүй хүн цөөхөн байх. Номыг нь мэдэхгүй ч киног нь хүмүүс ер нь үзцэн байдын байлээ. Саяхан Билэг их дэлгүүр дотор 1-р давхарт нь байдаг номын дэлгүүр дотор 4 цуврал нь 4үүлээ байхыг олж харлаа.

Мэндчилгээ



Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ 
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод 
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай... 

Ноён солиот

Friday, March 5

Манайх гэдэг айл(үлгэр)

Манай гэр өндөр уулын орой дээр, гүн далайн ёроолд, тэнгэр дээр, газар доор, хашаан дотроо, хашаагаа тойроод, үүлэн доор, дэлхий цээжин дотор зүрхний тэр хавид хоёр уушигны яг голд нь байдаг. Байршилын хувид нэг иймэрхүү. Манай гэрийн гадаад төрх нь сүн далайгаас том, сүмбэр уулаас өндөр, үүднээс нь хойморь хүртэл нь Болдоггүй бор өвгөний нисдэг бор мориор 3

Эмзэг зохиол

Өчигдөр нэг ийм юм олж аваад нэг хүүхдэд уншуулсан чинь нээх сонин болоол явцан. Иймэрхүү жижкэн зохиолууд хүний сэтгэлд юм бодуулж, сэтгэлд нь хүрж чаддаг юм байналээ

Misheard lyrics

youtube-г ухаж байгаад нэг ийм хэдэн бичлэг оллоо.
татаацан хэдэн видео байнаа.......











Resident Evil тоглож байсан хүн бол энийг үзээд үнэн
савж унахын байлээ ахахаха





Солиорч явжийгаад хэдэн солиотой бичлэг олж авлаа


Ноён солиот

Тэр


Тэр бvсгvйг
Тэр гэдэг
Тэр сайхан залууд дурласан
Тэр сайхан залуутайгаа амьдарсан
Тэр хоёр их жаргалтай хосууд байсан
Тэр хоёр хєєрхєн охинтой болсон
Тэр дандаа жаргалтай байдаг байсан
Тэрийг нэг л єдєр орхин нєхєр нь харийн орныг зорьсон
Тэр тvvнийгээ иртэл хайраа хатамжлан хvлээнэ гэж амласан
Тэрний олон жил олон сар хvлээсэн мєч ирж
Тэр хайрттайгаа долоон жилийн дараа учирсан
Тэр нєхрєє эхнэртэй болоод ирэхэд уйлсан
Тэр нєхрєє урвана чинээ санаагvй болохоор гутарсан

Тэр уурлачихаж


Тэр уурлачихжээ Тэр уурлачихаж. Яасныг нь мэдэхгүй ч нэг харахад уурлачихсан байх нь тэр. Эргэн тойрноо сайтар харсан боловч уурлахаар юм юу ч олж харсангүй. Гайхширлаа. Яриандаа болоод хэзээ уурласныг нь, уурлаад хэр зэрэг удаж байгааг нь мэдээгүй байлаа би. Бодлоо. Ерөөсөө уурыг нь гаргая. Уурлуулж лав болохгүй. Ууртай байна гэдэг чинь сайхан юм биш шүү дээ. Сайхан санаа олсондоо баярлав. Уурыг нь гаргаад хөгжөөгөөд өгье тэгвэл. Өмнө нь очиж зогсоод Евгений Онегин дуурийн Ленскийн дуулдаг хэсгээс уянгалуулан дуулав. Болсонгүй. За хоолой хүрээгүй байх нь. Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлгийн өхөөрдөм хэсгээс жүжиглэв. Тоосонгүй. Үнэмшилгүй харагдаж.

Дэндүү

Дэндүү их хайртайдааДэндүү их солиотойдоо
Чамтай би ханилахгүйЧамтай би солиорохгүй
Дэргэд чинь өнгөө гээжДэргэд чинь галзуу царайлж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүйДээлэнд чинь мэдрэлээ шингээхгүй
Унаж боссон амьдралдУнаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүйУусан солиорхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаадУруулд чинь уруулаа наагаад
Учирлаж гуйхгүйҮнсээч гэж мэдрэлтэхгүй

Thursday, March 4

Тэнэгүүд: Тэр чигээрээ...

Миний энэ муу сэтгэлээ шингээн байж нээсэн blog ч надад их хэрэг болж байнөө. Зарим нэг харицахийг хүсдэггүй байсан хүмүүс энийг маань үзээд харицхаа ч боличлоо. Ашгүйдээ гэж нэг баахан баярлав. Өдий болтол тэд нар намайг ямар хүн бэ гэдгийг мэдээгүй байсан тэнэгүүд юм байна гэдгийг мэдлээ. Тийм ч хүмүүсээр би яасан гэж дутхав. баярласандаа бөөн баяр болоод байгаан бишүү хахаха:))

Tuesday, March 2

Зассан шүлэг

Гэгээн солиорол минь
Галзуугийн эмчээр оролдож болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Элэглэл галзуурал минь
Эрүүл ухааныг минь илааршуулахгүй.
Ариун хайр минь
Авсанд орсон хойно инфляц-д орно.


Тасгийн солиорлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Галзуурал бачуурал минь
Цаг хугацаатай нэгийгээ үзэлцэнэ.
Хөнгөн алхаа минь
Мэдрэл муутай болгосноос цаашгүй.

Хулгай

Энд тэнд гоё сонирхолтой юмнууд тааралдаад байхаар нь ХУСААД л байна. Таалагдаад л байвал хуссаар л байх болно. Ер нь бол юу сайхан дур сайхан гэдэг шдээ. Би ер нь нэгэн зүйлийг санасан дээрээ хэлий гэж бодлоо. Тэр нь юу вэ гэхээр Би энд тэнд NET-д тааралдаад таалагсан юмаа л хусдаг болхоос хүний эд зүйл хусдаггүй.
БУРУУГААР БИТГИЙ ОЙЛГООРОЙ

Солиорсон: Ноён солиот

Зулаа Галсансүх бид 3 нэг өдөр үхнэ :D

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Monday, March 1

Шүлэг

Нэг ийм шүлэг байна, ТААЛАГДААД...
Зулаагийнхаа Блог-оос шууд ХУСЧИХЛАА...


Зүгээр л хэн нэгэнийг хүлээгээд байхын
Хэнийг ч мэдэхгүй ч, тэрийг санаадахын
Учиргүй хайртай, дуртай гэхгүй ээ
Зүгээр л хэн нэгэнийг хайрламаар байна
Oд ширтээд л, чамайг дэрлээд л
Ирээдүйгээ мөрөөдөөд л, чамтайгаа төөрөөд л
Үнэхээр хэн нэгэнтэй би цуг байхыг хүснэ
Зүгээр л түүний сэтгэлийг үгийн сонсохыг хүснэ
Зүгээр л тэр хүний хажууд байвал
Юу ч ярихгүй миний өмнө суувал
Танихгүй ч гэсэн түүнийг хараад инээмсэглэнэ
Харанхуй ч гэсэн түүнтэй би сарын гэрэлд бүжиглэнэ
Хэдий зүрх хүрэхгүй байгаа ч гэсэн үнсэлт бэлэглэнэ
Ганцаараа энэ тэрүүгээр уйтгарлаад хэсүүчилэнэ

Зүгээр л шүлэг л байгаам

Би чамд хайртай
Бие сэтгэлээр чинь тоглоно
Бусдад худалдана
Буцааж авна
Алаад хаяна
Авсанд чинь хийнэ
Гаргаж авна
Гавлаар чинь тоглоно
Буцаагаад булна
Булшин дээр чинь бүжиглэнэ


Солиорсон: Ноён солиот

Хавар

3 сарын 1 боллоо. Уг нь бол хавар иржийна. Дулаараад нээх гоё болвол уг нь гоё. За ер наргүй л бол надад ямар ч байсан ялгаагүй. Манай гариг дэлхий чинь улиралаа андуураад байгаа юм биш биздээ. Хавар болоод байхад л улам л их цас оруулаад байхын, эсвэл гариг дэлхий маань надтайгаа таараад солиорч байгаан болуу. Хэрвээ тэгж солиорсон бол Би гариг дэлхийгээсээ улам их цастай биш улам их үүлтэй болгоод өгөөч гэж гуйнаа. Заза ингээд л хадуураад явчихдаг юм шдэ, одоо болий...
Нөгөө цасных нь зургийг орууллаа, үзнэ биз...

Би наранд дургүй

Би наранд дургүй. Гадаа бороо шороо нь ороод салхи шуурга нь л дэгдээд байж байвал л ГОЁ. Надад бүрхэг байвал л сайхан байдаг. Өвөл зун алинд нь ч наранд дургүй, цагаан ногоон өнгөнд бас дургүй. Нар энэ өнгөнүүдийг улам тод болгож харагдуулдаг. Наранд дургүй, үүлэнд хайртай. Ганцхан үүл л нарны гэрлийг их хэмжээгээр халхалж чаддаг. Үүлэнд хайртай.