Ойрын өдрүүдэд цаг дулаарч, урин цаг ирлээ хэмээн хэн хүнгүй баяртай байв. Гэсэн ч өчигдөрөөс тэнгэр зангаа хувиргаж, эргээд өвөл болох дөхөв.
Гэхдээ гадаа сайхан байлаа. Өвлийн адил цас орсон ч, гадаа дулаахан тул хөтлөлцөн алхах хосууд гэрэлтэй гудамжийг чимэн, хүмүүсийн алхаа хүртэл удааширч, их хотын хэмнэл "алдагдаад" цаанаа л тайван. Бас ширүүн салхигүй байсан болохоор малгайлан хаялах цас таатай санагдав.
Таатай сэтгэгдэл, тайван амьдрал бэлэглэсэн "зангаа хувиргасан тэнгэр" чамд баярлалаа. :-)

Ноён Солиот
No comments:
Post a Comment