Та бєгжєє аль хуруундаа зvvснээс шалтгаалж таны амьдрал ахуй єєрчлєгддєг. Єнєє vед та бид гоёл чимэглэлийн зvйлсийг ямар нэг дvрэм журамд захирагдалгvй єєрийнхєєрєє зvvж хэрэглэх нь элбэг болж. Энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зvйл биш юм.
Тодруулбал, дурлалт хосууд гэр бvлийн хvмvvсээсээ хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зvvн гарын долоовор хуруундаа бєгж зvvж гашууддаг. Хэрвээ та энэ хуруундаа зvгээр л бєгж зvvх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш. Энэ нь таагvй зvйлийг зєгнєн дохио болдог аж. Учир нь хvний сэтгэлийг тогтворгvй хєнгєн болгодог гэж vздэг байна.
Баруун гарын долоовор хуруунд зvvсэн бєгж нь ойр дотны хамаатан садан, найз нєхдєєсєє хагацаж салсны болон тэднийг дурсаж хvндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зvvн гарын эрхий хуруунд бєгж зvvх нь оюун ухаан эрх мэдлийн бэлгэдэл хэмээн vздэг.
Мєн єєртєє итгэх итгэлийг болон дотоод хvчийг илvv харуулдаг. Дунд хуруунд ерєнхийдєє бэлэг дурсгалын, бат нєхєрлєлийн гэх мэт бєгж зvvдэг. Ингэснээр тухайн хvнийг хvндэтгэж буйн шинж.
Зарим газарт зvvн гарын дунд хуруунд сvйн бєгжийг зvvдэг ёс байдаг. Ядам хуруунд бєгж зvvх нь хайр дурлалд одтой байх, хvний сэтгэлийг єєртєє татах чанарыг сэргээдэг бєгєєд сэтгэл vл хувирахыг бэлгэддэг ажээ. Тиймээс ч зvvн гарын ядам хуруунд олон орны хvмvvс хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бєгж зvvдэг аж.
Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бєгж зvvх нь хайр дурлалд азтай байх болоод тухайн хvний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бєгж зvvх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг бэлгэддэг.
Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бєгж зvvдэг бєгєєд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар vргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг бэлгэддэг байна. Харин зvvн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгvй битvv бєгж зvvдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг бэлгэддэг байна.
Бас Нэгэн Солиот
No comments:
Post a Comment