Monday, March 15

Эхийгээ “калибрдсан” этгээдэд 18 жилийн ял оноов

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Балдан-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.




Б.Балдан-Очир нь өөрийн ээж Э-ийн удаа дараагийн хэлж байсан үгэнд дургүйцсэн гэх өчүүхэн шалт­гаанаар, түүнээс хариу аван хор­сол тайлах зорилгоор 2009 оны хоёр­дугаар сарын 23-ны шөнө 05.00 цагийн үед гэртээ унтаж байхад нь зүүн нүд рүү нь ка­либр буугаар буудаж санаа­тай амь насыг нь хөнөөжээ. Дээрх хэр­гийг Сон­гино­хайрхан дүүргийн шүүх 2009 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр анхан шатны журмаар хянан хэ­лэл­цээд Б.Бал­дан-Очирт 18 жил чанга дэг­лэмтэй хорих ангид хорих ял оног­дуулжээ.



Нийс­лэлийн давж заалдах шат­ны шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр давж заалдах шатны журмаар хя­нан хэлэлцээд анхан шатны шүү­хийн шийдвэрийг хэвээр үлдээ­сэн байна.

No comments: