Tuesday, March 9

Солиорох уу?

Би солиорно
Хорвоогийн бүхнийг урвуулж эргүүлж солиорно
2-ын тоог 5-ын тоо болгож солиорно
Нарт орчлонг нааш нь цааш нь солиорно
Намайг чи үзэн ядтал нь солиорно
Зулаа солиотыг
Зулын гол болтол нь солиорно
Бас Нэгэн Солиотыг
Баасан нэг солир болтол нь солиорно

Энэ ертөнцийг эргэтэл нь солиорно
Эмүжингийн шүлгийг элэглэж солиорно
Дэндүү их солиорно
Дэвэн дэлхийгээр нэг солиорно
Дөрвөн мөртийг холбож солиорно
4-ийн тоог 7 болгож солиорно
Ардын үлгэрийг холиж хутгаж солиорно
Алтан нарыг уулын цаагуур ортол солиорно
Нарт хорвоод би ганцаар солиорно
Насан туршдаа би солиорно
Хорвоогийн бүхнийг урвуулж эргүүлж солиорно
2-ын тоог 5-ын тоо болгож солиорно
Би солиорно

Солиорсон: Ноён Солиот

No comments: