Monday, March 8

Март 8

Ээждээ, эмээдээ Зулаадаа бас бүх Монгол эмэгтэйчүүддээ Мартын 8ны гал халуун мэндийг хүргий. Монгол эмэгтэйчүүд минь сайхан шүү.
Бас нэгэн мэндчилгээг эндээс
Бас өөр мэндилгээг эндээс



Сэтгэлд нь сүү өөрөө асгарч байдаг
Харцанд нь хорвоо өөрөө уярч байдаг
Алганд нь цэцэг өөрөө дэлгэрч байдаг
Инээмсэглэлд нь орчлон өөрөө баясаж байдаг бүсгүй танд
Цаг наашилж салхи инээсэн
Цас ханзарч яргуй нүдэлсэн
Ялдамхан хаврын баяр
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе



Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе...!

Мэндчилсэн: Ноён Солиот

1 comment:

Зулаа said...

uu neeree aliu ene bid 3iihaa zurgiig uurchlchih.. arai zvs tsarai haragdkuu hvn baga aihaar zurgaar solichih