Wednesday, March 10

Би ч бас ийм л явсан

Энэ нэг ийм шүлэг орууллаа. Аягүй тийм  ганцаардсан, гунихарсан өнгө аястай шүлэг. Хааяа ч гэсэн унших сонсох гоё байдаг. Шүлэгт дуртай, уншиж, сонсож бас бичих дуртай...

Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж
өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын т
өдий мэт
Амьтны энэ хоёр
үр сална гэдэг ч өдий мэт

Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалг
үй чиний гараас хөтлөөд
Инээд х
өөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээд
үй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан

Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахг
үй
Яваад л байх юм шиг андуурсаан

Алдхан хоёр гараа жиг
үүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж
өгөөд
Алслан холдох чиний з
үгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа х
үртэл инээж л явсаан

Тэр б
үхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ерт
өнцийн хоногийг

Барсаар л дуусах цагт
өөдөөс минь
Бас дахиад л залуу хос,
өөр нэг залуу хос
Гараа х
өтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэгг
үй, би ч бас ийм л явсиймаа

Ноён Солиот

3 comments:

Зулаа said...

nuguu boginhon vstei aimr tsarailag ohin uu ^^
lia lia bi terend chin duralchaad bgaasht hah

Эхлээгүй Төгсөөгүй said...

юу билээ
чи минь юугаан яриад байна?
солиорцон байсымуу?

юу билээ эсвэл би санахгүй байна уу?
юу билээ
юу билээ

Anonymous said...

naadah chin ymar negen hun amitand zoriulj bichsen shuleg bishee

naadah chin ooroo Ts.Khulangiin shulgiig hulgai hiigeed endee tawitsiin
durtain gesen
whahahah:))