Wednesday, March 10

Хайртай охин чинь үхчихвэл яах вэ?

Хэзээ ч билээдээ нэг тийм бүрхэг сэрүүхэн уйтгартай өдөр бичиж байсан шүлэг. Яруу найрагч биш ч гэсэн ганц хоёр юм сараачихтайгаалдаа цаадах чинь...

Хайртай охин чинь үхчихвэл яах вэ?
Хашгираад ч орилоод ч босч ирэхгүй
Бурхан чөтгөр хоёрт гомдоллоод ч босч ирэхгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Хорвоод цорын ганц хайртай охиноо
Хамгийн сүүлчийн удаа үнсэж амжихгүй
хамгаас илүү хайртай гэдэгээ хэлж амжихгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Энэрэлгүй энэ орчлонд ганцаар үлдхийн цагт
Ганцхан чамайг гэх хүнгүй
Гунихарч суухад чинь тайтшаруулах хүнгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Ганцаардлаар дүүрэн энэ хорвоод
Ганцааранг чинь алсад орхиод
Гомдол тайлж ярилцах ч хүнгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Ганцхан амьдрах энэ хорвоод
Гараас нь атгаж ч амжихгүй
Эцсийн удаа тэвэрч амжихгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Ганцаардал чамайг нөмрөөдл авахын цагт
Гараас нь атгаад гомдоллох хүнгүй арга тасарч
Шөнө ганцаар уйлхад чинь алгаараа нулимсыг чинь арчих хүн байхгүй
Хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Энэ орчлонгийн жамаар
Эргээд чам дээр ирэхгүй
Эрж хайгаад ч олдохгүй
Эгэлгүй хайртай охин чинь үхчихвэл яахынбээ?

Амьдрал гэдэг тоглоом бишээ
Амин голоосоо хайртай охиныг чинь аваад явна
Аврал эрж уйлаад ч нэмэргүй
Хайж нэг боломж гуйгаад ч хэрэггүй

Алдах эрхгүй энэ амьдралд
Амьд байхдаа л нэгнийгээ хайрла
Араар нь тавиж хууралгүй
Амьнаасаа илүү хайртай охиноо л хайрла


Шүлэглэсэн: Ноён Солиот

1 comment:

Зулаа said...

:-O...
emzeg bhdaa bichsen bololtoi ma nz :D heh..
emzeg baigaad bwl zvgeer yum bishvv :P
my favorite one ^^