Tuesday, March 9

Хоёр эмэгтэй зам тээврийн ослоор нас барсан байна

Олон улсын эмэгтэй­чүүдийн эрхийг хамгаа­лах өдрөөр замын цаг­даа нар 41 сог­туу жо­лоочийг саа­туул­жээ. Мөн энэ өдөр таван эмэгтэй зам тээврийн осолд орж, хоёр нь нас бар­сан ха­рамсалтай хэ­рэг гарсан байна. Тод­руул­бал, Сон­ги­нохайр­хан дүүргийн нутаг Хан­гай захын уулзвар дээр уржигдар 20.15 цагт 35 настай эмэгтэй автома­шинд дай­руулж нас бар­сан байна. Хохирогчийг хэн болохыг одоогоор тогтоогүй бай­гаа аж.
Осол гаргасан жолооч 1.07 хувийн сог­толттой байжээ. Мөн Чин­гэлтэй дүүргийн нутаг "Баян­бүрд"-ийн тойргийн зүүн хойд замд "Hyundai So­nata-2" маркийн 52-42 УБН дугаартай авто­ма­шины жолооч Ууганбаяр нь "Hyundai Grace" мар­кийн 93-04 УБД дугаартай автомашинтай мөр­гөл­дөж, зорчигч 30 настай эмэгтэй гэмтсэн байна. Мөн Баян-Өлгий аймаг Өлгий сумын IV багийн нутагт Toyota маркийн машин онхолдож зор­чигч 28 настай эмэгтэй нас баржээ. Мөн Сүх­баа­тар дүүргийн Дөлгөөн нуу­рын уулзварт "Бопус" ХХК-ийн "Hyundai Grace" 31-02 УБЕ автомашины жолооч "Toyota Mark-2" 27-73 УБС дугаартай автомашинтай мөргөл­дөж зорчигч 21настай хоёр эмэгтэй гэмтсэн бай­на.

1 comment:

Anonymous said...

азгүй 2 авгай байна хахаха