Monday, March 1

Шүлэг

Нэг ийм шүлэг байна, ТААЛАГДААД...
Зулаагийнхаа Блог-оос шууд ХУСЧИХЛАА...


Зүгээр л хэн нэгэнийг хүлээгээд байхын
Хэнийг ч мэдэхгүй ч, тэрийг санаадахын
Учиргүй хайртай, дуртай гэхгүй ээ
Зүгээр л хэн нэгэнийг хайрламаар байна
Oд ширтээд л, чамайг дэрлээд л
Ирээдүйгээ мөрөөдөөд л, чамтайгаа төөрөөд л
Үнэхээр хэн нэгэнтэй би цуг байхыг хүснэ
Зүгээр л түүний сэтгэлийг үгийн сонсохыг хүснэ
Зүгээр л тэр хүний хажууд байвал
Юу ч ярихгүй миний өмнө суувал
Танихгүй ч гэсэн түүнийг хараад инээмсэглэнэ
Харанхуй ч гэсэн түүнтэй би сарын гэрэлд бүжиглэнэ
Хэдий зүрх хүрэхгүй байгаа ч гэсэн үнсэлт бэлэглэнэ
Ганцаараа энэ тэрүүгээр уйтгарлаад хэсүүчилэнэ

Өөрийг хайрлах тэр хүнийг хайсаар л, би байсаар л
Дээшээ харна өөрийн хайрын одоо дагасаар л
Миний энэ өчүүхэн зүрх минь ганцаардсаар л
Дээрээс бороо дуслаад л, би уйлаад л
Зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй эзгүйрсэн
Миний энэ сэтгэл маань дэндүү бэтгэрсэн
Салхи чимээгүй салхилаад л, ямар байна гээч
Зүгээр л над руу хайрын захиагаа бичээж
Би хүлээж байх болно зүгээр л надад итгээж
Чиний хэлсэн үг салхины аясаар над дээр ирдэг
Тиймээ би түүнийг үнэхээр сайн, үргэлж мэдэрдэг
Хэдий хүчтэй салхилна, төдий чинээ би санана
Зүгээр л нүдээ ань, бодож байгаа чинь чиний хань
Хэдий харанхуй ч гэсэн, үнэхээр мэдэрсэн
Жаахан ч гэсэн би жаргалтай байдаг, нээрээ
Хэрэггүй ээ, зүгээр л нүдээ анисан хэвээрээ
Сэтгэлээрээ над дээр ирээ, би хүлээнээ
Хэн нэгэнийг мэдрээд, тэрэн лүү тэмүүлээд
Нүдээ аниад дээшээ нисмээр байна
Зүгээр л бодлын тэнгисээрээ аялмаар байна
Гүнзий амьсгаа аваад, буцааж гаргаад
Намайг гэсэн тэр хүнийг бодох ямар санагддагыг мэдэх үү
Дэндүү сайхан, яг л бодит юм шиг, би мэдэрдэг
Үргэлж, дандаа мэдэрдэг, гэхдээ би шаналдаг
Өөрийн энэ зүйлээ зөвхөн өөртөө хадгалдаг
Нүдээ анисан хэвээрээ бүх юм аа дурсдаг
Миний нүднээс яг тэр мөчид нулимс урсдаг
Өөрийн мөрөөдлийн тэр хүнийхээ гарыг атгаад л
Хаа сайгүй сайхан зугаалаад л, хараад л
Тэр хүнээ чанга гэг чинь бариад л, суугаад л
Нэг бол үүрээд л, ядарч байсан гүйгээд л
Жаргалтай байгаа болохоороо, бүхнийг умартсан
Дэндүү сайхан байсан чамтай цуг байх, дурссан
Тэр минь одоо ч гэсэн миний энэ дотор дурсагддаг
Үргэлж муу бүхэнээс минь дандаа тэр хамгаалдаг
Тэр болгонд нь би зөндөө их баярллаа гэж хэлдэг
Тийм л болохоороо тэр зүйл надад хамгийн чухал зүйл
Хэзээ ч мартахгүй, амлий, энэ бол миний амьдралын замнал.



Хулгайлсан: Ноён солиот

2 comments:

Зулаа said...

Gusaj golruulahdaa suramgai gar nasss :P hahaha (uuruu ch gsn hvnii shvleg golruulj tawitsan bsn bj xD)

Эхлээгүй Төгсөөгүй said...

za chi bid 2 adilhan yum bj

heree hereeniihaa hariig gaihaw gegcheer
soliot soliotiinhoo soliotoig gaihaj bndaa