Tuesday, March 2

Зассан шүлэг

Гэгээн солиорол минь
Галзуугийн эмчээр оролдож болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Элэглэл галзуурал минь
Эрүүл ухааныг минь илааршуулахгүй.
Ариун хайр минь
Авсанд орсон хойно инфляц-д орно.


Тасгийн солиорлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Галзуурал бачуурал минь
Цаг хугацаатай нэгийгээ үзэлцэнэ.
Хөнгөн алхаа минь
Мэдрэл муутай болгосноос цаашгүй.


Арзганах төдий солиорол минь
Галзуурал гэдэг өвчнийг сэдрээнэ.
Хувирамтгай сэтгэл минь
Хорин дөрвөн цагт
Хэлэхийн аргагүй нэг л зүйлд
Хувьсгалч шиг солиорно
Хувирашгүй мэдрэлтэнэ
Өөрийгөө таних гэж оролдсон минь
Галзуурал, солиорол болж хувирав.
Өргөс шиг авчихаж болохгүй энэ сэтгэцийн гажиг
Авсанд ч дагаад орхыг би мэдэв.

Бас л хусчихлаа. Тэхдээ энэ удаа зүгээр ч нэг хуссангүй, хусаад бас янзалчихлаа...
:D

Янзалж солиорсон: Ноён солиот

2 comments:

Зулаа said...

hahah inngeed ireedvitei huurhun soliorood bdgiisht.. lia lia lag bolchij noyon soliot min

Anonymous said...

hehe. goy boljee. urgeljluuleed baigaarai soliot min. why so seroius?